ЯрилцлагаЗТЯВидеоFocus

Б.Дэлгэрсайхан: Хоёр улсын хилийг дамнасан анхны гүүрэн байгууламж бүхий төмөр замтай болно

Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг энэ оны хоёрдугаар сарын 14-нд байгуулж, яг гурван сарын дараа бүтээн байгуулалтаа /2025.05.14/ эхлүүллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид, Өвөр Монголын өөртөө засах орны Намын хорооны дарга Сүнь Шаочөн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Ли Чунлин, “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга Зөү Лэй болон хоёр орны гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл нээлтийн ёслолд оролцлоо.

Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд-Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй боомтын хоёр дахь төмөр зам юм. Энэ төсөл хэрэгжсэнээр 87 жилийн түүхтэй манай улсын төмөр замын салбарт нэгэн шинэ хуудас нээгдэж, Монгол, Хятад хоёр улсын хилийг дамнасан анхны гүүрэн байгууламж бүхий төмөр зам бий болж, цаашид Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох нөхцөл бүрдэж, боомтууд ачаа нэвтрүүлэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэх чухал ач холбогдолтой гэдгийг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан онцолж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close