ӨмнөговьFocus

Өмнөговь аймаг нь ЗГХА Усны газарт 400 сая төгрөгийн өртөгтэй тоног, төхөөрөмж хүлээлгэн өглөө

Жил бүрийн 03 дугаар сарын 22-ны өдөр Дэлхийн усны өдөр тохиодог бөгөөд энэхүү өдрийг тохиолдуулан Өмнөговь аймаг нь нийгмийн хариуцлагын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт хаягдал усны шинжилгээний лабораторийн тоног, төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгч байна.

Байгаль орчны бохирдлыг багасгах, усны эх үүсвэрийг хамгаалах, мөн хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усны химийн найрлага, физик чанарын үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээг MNS4943:2015 стандартаар тогтоож өгсөн байдаг. Дээрх стандартаар нийт 44 үзүүлэлтийг үзэх ёстой байдаг хэдий ч одоогийн байдлаар 28 үзүүлэлтийг үзэж байгааг мэргэжлийн судлаачид, мэргэжилтэнгүүд онцлон анхааруулж ирсэн.

Монгол Улсын хэмжээнд бохир усны шинжилгээг хийх өндөр ач холбогдолтой учир ийнхүү Өмнөговь аймгийн ЗДТГ, Байгаль орчны газраас санаачлан энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Өмнөговь аймгийнхаа ус ашиглалтын төлбөрийн орлогоос дээрх дутагдаж байгаа үзүүлэлтийг бүрэн үзэх лабораторийн тоног төхөөрөмжийг авч байгаа бөгөөд хэдийгээр 2025 оны Өмнөговь аймгийн төсөв хүндрэлтэй /1.7 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх хүнд ачааг үүрч/ байгаа боловч усны нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах зорилтын төлөө төр засаг, улс орны хэмжээнд анхаарах нь зүйтэй гэдэг үүднээс тус тоног төхөөрөмжийн багцыг өглөө.

ЗӨӨВРИЙН БОЛОН СУУРИН ӨНДӨР ХҮЧИН ЧАДАЛТАЙ, 400 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ДАРААХ БАГАЖУУД НЬ:

– Ус, бохир усны шинжилгээнд зориулсан спектрофотометр: Ус болон бохир усны шинжилгээний лабораторийн тусгай хэрэгцээг хангахад зориулсан. Бохир усны 250 гаруй төрлийн бодисийг шинжлэх хүчин чадалтай. Баркодоор урвалжийг автоматаар таньдаг. USB-ээр дамжуулан өгөгдлийг хялбар удирдах, байгаль орчинд ээлтэй, эрүүл мэндэд аюул учруулахгүй.

– Булингар хэмжигч: Лабораторийн болон үйлдвэрлэлийн олон төрлийн хэрэглээний өндөр шаардлагыг хангадаг.Усны булингарыг хамгийн өндөр нарийвчлалтай хэмжиж, хамгийн үнэн зөв үр дүнг гаргах хүчин чадалтай.

– Олон параметр тодорхойлох төхөөрөмж: Орчин үеийн өндөр хүчин чадал бүхий энэхүү төхөөрөмж нь гурав хүртэлх ижил буюу өөр параметрийг хэмжиж болно. Өөрөөр хэлбэл гурван бие даасан сувгаар нэг зэрэгг хэмжилт хийнэ.

– Ууссан хүчилтөрөгч тодорхойлох багаж: USB интерфейс болон нэмэлт суулгасан принтерээр дамжуулан бүх өгөгдлийг баримтжуулах, нарийн хэмжилтийн багаж юм.

– Нэг үүрт жингийн систем бүхий чийг хэмжигч: Чийгийн агууламж багатай болон температурын мэдрэмтгий дээжинд тохиромжтой. 10 удаа бүрэн хатаах, 100 удаа хатаах процессын дарааллын автомат санах ойтой юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close