Deprecated: Optional parameter $query_type declared before required parameter $number is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/functions/post-functions.php on line 651

Deprecated: Optional parameter $order declared before required parameter $number is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/functions/post-functions.php on line 651

Deprecated: Optional parameter $depth declared before required parameter $output is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/classes/class-tielabs-mega-menu.php on line 439

Deprecated: Optional parameter $args declared before required parameter $output is implicitly treated as a required parameter in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/classes/class-tielabs-mega-menu.php on line 439

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/functions/post-functions.php:651) in /home4/newswwso/public_html/wp-content/themes/jannah/framework/classes/class-tielabs-styles.php on line 957
“Хүрээ тулга” сургуулийн сурагчид байгаль орчны сургалтад хамрагдлаа – NewsWall
НийтлэлНогоон АзиОнцлохФото сурвалжлагаШинэ мэдээ

“Хүрээ тулга” сургуулийн сурагчид байгаль орчны сургалтад хамрагдлаа

Дэлхий дахинд дотоод орчны агаарын чанарын асуудал анхаарал татах болсон. Учир нь ихэнх хүмүүс хоногийн 24 цагийн 22 цагт нь гэр, сургууль, оффис зэрэг битүү орчинд байж, өдрийг өнгөрүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Тиймээс дотоод орчны агаарыг цэвэршүүлж, хүчилтөрөгчийг маш ихээр ялгаруулах тасалгааны цэцгийг ургуулах нь маш чухал асуудал юм.

Тиймээс Ногоон Ази сүлжээ ОУТББ-ын Ойн ахлах инженер Б. Хонгорзул тэргүүтэй тус байгууллагын төлөөлөл болон сайн дурын ажилтан Жан Хана, Ким Юүмин болон Койка-гийн сайн дурынхан хамтран Баянгол дүүргийн тэргүүний сургууль, нийслэлийн ерөнхий боловсролын “Хүрээ тулга” сургуулийн сурагчдад “Comad Eco Edu төсөл: Ургамал ба сэргээгдэх эрчим хүчийг ашигласан боловсрол” нэртэй байгаль орчны сургалтыг /2025.03.25/ зохион байгууллаа.

Сургалт эхлэхээс өмнө зохион байгуулагчид сурагчдын дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, дотоод орчны агаарын чанарыг сайжруулахтай холбоотой мэдлэгийг сорьж, сургалтын дараа дахин сурсан мэдсэнийг асууж, мэдлэгийг нь бататгасан юм.

Э.Очирдулам

Гэрэл зургийг П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close