

Нийслэл хот орчимд өчигдөр оройн 20 цагаас эхлэн орсон нойтон цас үргэлжлэх төлөвтэй байна.
ЦУОШГ-аас цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээлэл өгсний дагуу өчигдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга шуурхай хурал зарлажээ.
Уг хурлаар хот тохижилтын удирдлагуудад шуурхай үүрэг даалгавар өгч давс, халтиргаа гулгаа үүссэн тохиолдолд шуурхай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо. Мөн дүүргүүдийн удирдлагууд давс, бодисны нөөцийн хэмжээ хангалттай байгаа талаар дүүргүүдийн удирдлагууд мэдэгдсэн юм. Иймд иргэдийг халтиргаа гулгаанаас сэргийлж, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд орохыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас анхаарууллаа.



