Сэлэнгэ аймгийн Орхон сумын малчин Гарвуугийн Мөнхтөмөр “Улсын аварга малчин” боллоо

Жил бүрийн сар шинийн өмнөхөн ХХААХҮЯ-наас “Улсын аварга малчин”, “Улсын аварга тариаланч хамт олон”-г шалгаруулдаг уламжлалтай. Сэлэнгэ аймгийн Орхон сумаас Улсын аварга малчин шинээр төрж, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон, аймгийн ХХААГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Цэнгэлсайхан нар Сэлэнгэ аймгийн Орхон сумын малчин Г.Мөнхтөмөрийн гэр бүлд шагналыг гардуулан өглөө.
1995 оноос хойш 30 гаруй жил мал маллаж байгаа малчин Г.Мөнхтөмөр нь Сэлэнгэ үүлдрийн махны чиглэлийн үхрийг дагнан өсгөдөг бөгөөд 2013 оноос бусад аймаг сумуудад үржлийн чиглэлээр бухан тугал болон охин тугал бяруу, тугалтай үнээг нийлүүлж малчин өрхүүдийн малын ашиг шим гарцыг нэмэгдүүлэхэд туслалцаа үзүүлсээр ирсэн байна.
Аварга малчиндаа халуун баяр хүргэе.