
Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын дэмжлэгтэйгээр Нагоягийн их сургуультай хамтран Ховд аймагт хэрэгжүүлсэн “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр иргэд, орон нутгийг чадавхжуулах төсөл”-ийн II шат болох “Монгол Улс дахь гамшгийн эрсдэлийг бууруулах олон нийтийн тогтвортой үйл ажиллагаа, боловсрол төсөл”-ийг Боловсролын яам, МУИС болон Шинжлэх ухааны академийн Газарзүй-геоэкологийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Д.Сэржмядагаар ахлуулсан алба хаагчид тус улсад ажлын айлчлал хийж, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа болоод Киото, Нагоя, Токиогийн их сургуулийн багш нарын сургалтад хамрагдсан юм.
Мөн Японы түүхэн дэх газар хөдлөлтүүдийн нэгд тооцогддог 1995 оны Кансай бүс нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн нөхцөл байдлыг харуулсан түүхэн музей, цэцэрлэгт хүрээлэн, газар хөдлөлтийн барилгын хүчитгэл, урьдчилан сэргийлэх хүрээнд иргэд, олон нийтэд олгож байгаа мэдлэг, мэдээлэл болоод сайн дурын үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагатай газар дээр нь танилцаж, туршлага судаллаа.



