
Сар шинийн баяртай холбоотойгоор 2 дугаар сарын 15-наас 28-ны өдөр хүртэл автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар иргэдээс санал авч байна. Иргэд та бүхэн доорх линкээр санал асуулгад оролцох боломжтой.
https://vote.ulaanbaatar.mn/home
Ташрамд, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас явуулсан санал асуулгад 10.000 гаруй иргэн оролцож, 60 хувь орчим нь автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийхийг дэмжжээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС