

Эрчим хүчний зохицуулах хорооноос өгсөн мэдээллээр Дулааны IV цахилгаан станцад өнөөдөр осол гарсантай холбоотойгоор нийслэлийн төвийн зургаан дүүрэг болох Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн цахилгааныг бүхэлд нь хязгаарлахаас аргагүйд хүрсэн аж.
Уг нь осол гарсан даруйд Дулааны IV цахилгаан станцаас эрчим хүч авдаг хэсгийг Дулааны III цахилгаан станцад шилжүүлсэн бөгөөд хэдий хугацаанд цахилгааныг хязгаарлах нь тодорхойгүй байна гэлээ
Одоогоор Улаанбаатар хотын төвийн хэсгийн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд цахилгаан түгээж эхлээд байна.



