![](https://i0.wp.com/newswall.mn/wp-content/uploads/2025/02/67a8679cb754a95b1a29df87.jpg?resize=780%2C405&ssl=1)
2024 оны 4 дүгээр сард хотын дарга Х.Нямбаатар БГД-ийн 29 дүгээр хороонд ажиллаж, “Эрин эверест интернешнл” сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авах ажлыг эхлүүлж байсан. Тэгвэл өнгөрсөн сард тус сургуулийг төрийн өмчид авсан юм. Ингэснээр дээрх хороонд байрлах “Эрин”, “Өнөр” зэрэг хорооллын хүүхдүүд гэртэйгээ ойр улсын сургуульд суралцах боломжтой боллоо. Тус сургууль нийслэлийн 184 дүгээр сургууль болж, 40 бүлгийн 960 хүүхэд, 60 багштайгаар төрийн өмчит ЕБС статустайгаар хичээлээ /2025.02.10/ эхлүүллээ.
Мөн бүх анги тэнхимийн лаборатори нь орчин үеийн багаж хэрэгслээр тоноглогдсон хамгийн сүүлийн үеийн олон улсын стандартын дагуу байгуулагдсан, хүүхдийн сурах таатай орчин нөхцөлийг бүрэн хангасан сургууль юм. Тус хороонд 11 мянга гаруй иргэн оршин суудгаас сургуулийн насны 3900 хүүхэд байдаг. Гэвч төрийн өмчийн сургуульгүй байсан юм. Ийнхүү тухайн бүсэд байгаа хувийн хэвшлийн сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авснаар “Эрин”, “Өнөр” зэрэг хорооллын хүүхдүүд гэртэйгээ ойр улсын сургуульд суралцахаар боллоо.
Ташрамд, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, иргэнд ээлтэй хотыг цогцлоох үүднээс хүүхэд бүр өөрийн амьдарч байгаа хотхон, хороолол дотроо суралцаж чадвал автомашины хөдөлгөөн 30 орчим хувиар буурах тооцоолол бий.
НЗДТГ-ын ХМОНХХ