Дэлхийн хоёр бөхт тэмээний ихэнх нь Монгол улсад байдаг. Тэр дундаа Өмнөговь аймагт хамгийн олон тэмээ тоологддог. Тиймээс Солид Партнерс Групп ХХК 2021 оноос “Монгол тэмээ” төслийг санаачлан хэрэгжүүлж, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Ингэний сүү боловсруулах үйлдвэр”-ийг 2024 оны есдүгээр сард ашиглалтад оруулжээ. Тус үйлдвэр дотоодын хэрэглэгчдийн хэрэгцээг ингэний хоормог, ингэний хуурай сүүгээр хангахаас гадна тэмээн сүргийн ашиг шимийг нэмэгдүүлж, экспортод чиглэсэн бодлого баримтлан ажиллаж байгаа талаар “Монгол тэмээ” төслийн удирдагч Ц.Бархастүвдэн /2025.02.03/ онцолж байна.
#Camwellbrand #solidpartners #Өмнөговь #Түмэнтэмээнийбаяр2025