Урлаг спортЭнэ сард
Найруулагч Б.Баяр Олон улсын наадмаас “Алтан сарнай” шагнал хүртжээ


Энэ сарын 7-10-ны өдрүүдэд Болгарын Софи хотноо болсон Олон улсын телевиз, киноны “Славянски приказки” наадамд манай улсын найруулагч Б.Баярын “Рашаан хад” баримтат кино “Алтан сарнай” тусгай шагнал хүртсэн байна.
Тус наадам нь дэлхийн улс орнуудын соёлын харилцааг хөгжүүлэх, славян ард түмний түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх, олон улсын түвшинд кино урлагийг хөгжүүлэх зорилготой аж.
Энэхүү кино наадамд 20 орчим орны кино найруулагчдын 120 гаруй баримтат болон уран сайхны кино оролцсоноос тэргүүн шагналыг Болгарын найруулагч Ангел Бончевийн “Аврагч эмч” баримтат кино хүртжээ.



