Б.Шаравын нэрэмжит “Сэрсэн тал” дуу, хөгжмийн анхдугаар наадам боллоо

Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит “Сэрсэн тал” дуу, хөгжмийн анхдугаар наадам Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд боллоо. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан, Монгол Улсын ардын жүжигчин, төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Монгол Улсын ардын жүжигчин Ч.Шархүүхэн, Монгол Улсын ардын жүжигчин А.Долгор, Монгол Улсын гавьяат жүжигчин О.Ичинхорлоо, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс, Үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатар, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зураач Ж.Саруулбуян, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Ч.Буянхишиг, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг тэргүүтэй олон арван уран бүтээлч хөгжмийн зохиолч Б.Шаравт хүндэтгэл үзүүлэн “Сэрсэн тал” хөгжмийн наадамд хүрэлцэн очсон байна.