Япон улсын баруун өмнөд хэсэгт 6.9 магнитудын газар хөдлөлтийн дараа 20 сантиметр өндөр цунами бүртгэгджээ. Тус улсын Цаг уурын агентлагаас мэдээлснээр Филиппиний тэнгисийн хавтан Японы баруун өмнөд эргээс далайн ёроолд, Евразийн хавтантай зөрөлддөг бөгөөд уг Нанкай хавтан нь 100-150 жил тутамд хүчтэй газар хөдлөлт үүсгэдэг гэжээ.
Цунамигийн сэрэмжлүүлэг идэвхжүүлснээс хойш Миязаки мужид 20 сантиметрийн өндөртэй цунами бүртгэгдсэн байна. Орон нутгийн цагаар 02:50 минутад цунамигийн сэрэмжлүүлгийг зогсоожээ. Япон улсын Цаг агаарын агентлагаас мөн дээрх хоёр хавтан мөргөлдсөний дараа 8-9 сарын дараа 9 магнитудын хүчтэй газар хөдлөлт тохиолдох маш өндөр магадлалтай гэдгийг мэдээлээд байна. Одоогоор Японы баруун бүс нутагт орших Иката атомын цахилгаан станц болон Кагошима муж дах Сендай атомын цахилгаан станцуудад ямар нэгэн гэмтэл бүртгэгдээгүй гэж NHK телевизээр мэдээлжээ.
Орчуулсан: Б.Гэрэлзаяа
Эх сурвалж: reuters.com