7 хоногНийгэмУрлаг спорт

Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Азийн аварга боллоо

Япон улсын Китакюүшюү хотноо зохиогдож буй парапауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцож байна.
Тус тэмцээний 107 кг-ын жинд өрсөлдсөн Монгол улсын гавьяат тамирчин, “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт Э.Содномпилжээ алтан медаль хүртжээ.  Тэрбээр 239 кг-ийг өргөж, Риогийн паралимпэд Бразилийн Павлош Мамалошийн тогтоосон дээд амжилтыг ахиулсан байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close