ХАА-н салбар

Төв аймгийн сумдад нэг мөрний комбайн гардууллаа

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Дархан-Уул аймагт Төв аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын дарга Н.Гантулга, Жаргалант, Угтаалцайдам, Батсүмбэр, Борнуур, Сүмбэр, Баянчандмань сумдын Засаг дарга, холбогдох мэргэжилтнүүдийг /2024.12.24/ хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Ж.Энхбаяр сайд Монгол Улсын Засгийн газрын Бүсчилсэн хөгжлийн бодлого, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөл хөтөлбөрийг танилцууллаа. Төв аймгийн малчин, тариаланчид Монгол Улсын хүн амын 60 хувь нь төвлөрч ажиллаж, Монголын хүнсний үйлдвэрлэлийн 96 хувийг Төв, Дархан, Сэлэнгэ аймгууд бэлтгэдэг. Төвийн бүсийн аймгуудын хөдөө аж ахуйг дээд зэргээр эрчимжүүлж шинжлэх ухааны дагуу хөгжүүлэх цаг болсон. Аймаг сумд нэг ижил төрлийн ногоо тариад түүгээрээ өрсөлдөх биш, төрөлжих ёстой. Жишээлбэл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум сайн сортын лууван тарьж, дэргэд нь луувангийн шүүс, нухашны үйлдвэртэй байж болно. Төв аймгийн Жаргалант сум гэхэд өдөрт тутамд хэдэн саяар худалдаанд орж байгаа шарсан төмс, чипсний зах зээлийг тэргүүлж болно. Өнөөдөр түргэн хоолны газруудад байгаа шарсан төмсийг бид гаднаас л оруулж ирдэг. Тиймээс анхны тариалалтыг эцсийн бүтээгдэхүүнтэй холбох, шат шатны нэмүү өртөг нь тодорхой тогтолцоог бий болгох нь бидний зорилго байх ёстой хэмээн сануулан, орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг сонслоо. 

Цаашид салбар яам орон нутагтай хамтарч ажиллаж, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Атрын IV”, “Шинэ хоршоо” хөдөлгөөнүүдийг дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ. Энэ үеэр намрын ургац хураалтанд шаардлагатай нэг мөрний ангилан ялгаж шуудайлдаг хүний хөдөлмөрийг хөнгөвчилөх нэг мөрний комбайныг Жаргалант суманд тав, Угтаалцайдам суманд нэг, Батсүмбэр суманд нэг, Борнуур суманд нэг, Сүмбэр суманд нэг, Баянчандмань суманд нэгийг тус тус гардуулан (ангилан ялгаж савладаг) өглөө.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close