НийгэмНийслэлУрлаг спорт
Олон улсын стандартад нийцсэн гүйлтийн замтай боллоо


Налайх дүүрэгт Олон улсын хөнгөн атлетикийн тартан замын ажил бүрэн дуусаж, ашиглалтад хүлээн авчээ.
Тус гүйлтийн замыг Олон улсын хөнгөн атлетикийн холбооны итгэмжлэгдсэн газар болох Итали улсын Мондо компани 320.000 ам.долларын үнэ бүхий стандартын резинэн замыг Олон улсын хөнгөн атлетикийн холбооны буцалтгүй тусламжаар хийж гүйцэтгэсэн байна.
Олон улсын стандарт хангасан гүйдлтийн замтай болсноор Монгол Улс олон улсын чанартай томоохон уралдаан, тэмцээнийг зохион байгуулах бололцоотой бүрдэж байгаа юм.



