Засгийн газарFocus

Н.Учрал: Үндэсний баялгийн санг албан ёсоор И-Монголиа дээр нээж байна

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдээлэл өглөө. Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх буюу газрын хэвлийн баялгийн 50+1 дийлэнхийг ард түмэнд үндэсний баялгийн сангаар дамжуулан эдлэх шийдвэр гаргалаа.

Өнгөрсөн хаврын чуулганы хуралдаанаар Баялгийн сангийн тухай хуулийг баталсан. Баялгийн сан дотроо гурван сантай. Хуримтлалын сан бол төрийн өмчит уул уурхайн компаниудын ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлнэ. Хуримтлалын сан бол эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулагдана. Үндэсний баялгийн санг албан ёсоор И-Монголиа дээр нээж байна гэсэн үг.

Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс монгол” нэгдэл буюу баялгийн сангийн орлогийг төвлөрүүлж байгаа уул уурхайн төрийн өмчит компаниудын нэгдэл өнөөдрийн байдлаар орлогыг төвлөрүүлсэн.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 273 тэрбум, “Эрдэнэс тавантолгой” ХХК 200 тэрбум, Дархан төмөрлөгийн үйлдвэр 5.6 тэрбум төгрөг, Монголросцветмет 8.7 тэрбум “Эрдэнэс Оюутолгой ХХК 342.9 сая төгргийг төвлөрүүлсэн байна. 497 тэрбум төгрөгт хүрсэн гэсэн үг.

Хуримтлалын сан бол Монголбанкны хуримтлалын хадгаламжид хүү нь бодогдох ёстой. Ингэснээр 2025 оны төсвийн төсөөллөөр 507 тэрбум төгрөг болно. Хуримтлалын дансан дахь орлого харагдана. Нэг хүний дансанд 135 мянган төгрөг хуримтлагдана гэсэн үг. Тухайн мөнгийг иргэн бүр эрүүл мэнд, боловсролд зарцуулах боломжтой.

Хуримтлалын мөнгийг хэрхэн нэмэгдүүлэхийн тулд 14 мега төсөл явуулах шаардлагатай. Жишээлбэл, “Зөөвч-Овоо” төсөл урагшлах юм бол 2025-2040 онд хуримтлалын санд 0.7 их наяд төгрөг хуримтлагдана. Гашуун сухайт-Ганц мод боомтын хил холболтын замын бүтээн байгуулалтын ажил үндэсний баялгийн сангийн баялаг 8.1 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ. 2040 онд хуримтлалын сангийн орлого 38 их наяд төгрөг хүрэх төлөвлөгөөтэй байгаа” гэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close