“PERENNEBELL” компаниас ГССҮТ-ийн Түлэгдэлтийн төвд мөнгөн тусламж үзүүлэв
“PERENNEBELL” компанийн “SOME BY MI” албан ёсны брэндээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд БНСУ-ын “GLOBAL SHARE” олон улсын байгууллагаар дамжуулан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн Түлэгдэлтийн төвд мөнгөн тусламж үзүүллээ.
Тус үйл ажиллагаанд ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Эмнэлзүй хариуцсан дэд захирал О.Хишигсүрэн, “GLOBAL SHARE” олон улсын байгууллагын Монгол дахь мэргэжилтэн А.Найгалмаа болон албаны бусад хүмүүс оролцсон байна.
Түлэгдэлтийн төв нь хэвтүүлэн эмчлэх 85 ортойгоор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд түлэгдэлт, осголт, хөлдөлт, түлэгдлийн дараах мэс заслын тусламж үйлчилгээг орчин үеийн дэвшилтэт арга технологийн дагуу иргэд үйлчлүүлэгчдэд тасралтгүй үзүүлж буй юм.
Тиймээс энэхүү мөнгөн тусламжийг тус төвийн тусламж үйлчилгээ болон Эрчимт эмчилгээний тасгийн Хүүхдийн өрөөний тохижилт, засвар үйлчилгээнд зарцуулахаар болсон байна.
“PERENNEBELL” компанийн “SOME BY MI” гоо сайхны албан ёсны брэнд нь 2022 онд мөн ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Түлэгдэлтийн төвд мөнгөн тусламж үзүүлж байсан билээ.