7 хоногНийгэмУлс төрХууль эрх зүй

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын шүүх хурал өнөөдөр болно

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэрэгийн анхан шатны шүүх хурал болно. Тус шүүх хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгаанаар, УИХ-ын гишүүн Д.Гантулгын өмгөөлөгч А.Отгонбаяр хүндэтгэх шалтгаанаар хуралд оролцох боломжгүй гэх шалтгаанаар хоёр удаа хойшлогдоод байсан юм.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буруутгаж буй. Тус зүйл ангид хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close