7 хоногНийгэмОнцлохХууль эрх зүй

Нэр бүхий шинжээчдэд эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хорилоо

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэр бүхий шинжээчдэд эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлжээ.

АТГ, цагдаагийн байгууллагаас хамтарсан ажлын хэсэг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд ажилласан бөгөөд прокурорын байгууллагаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг 30 хоног саатуулах санал ирүүлснийг энэ сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцсэн байна.

Хэрэгт холбогдсон шинжээчид нь бичиг судлалын лабораторид ажиллаж байсан аж. Шүүхээс Д.Адилбаяр, шинжээч Ж.Тамир нарыг 30 хоног саатуулах, ахлах шинжээч Э.Солонго, С.Сэлэнгэ нарт хилийн хориг тавьсан байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close