ОБЕГFocus

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 94 удаагийн дуудлага бүртгэгдлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.12.02-08/ нийслэлийн 8 дүүрэг, 16 аймгийн 34 суманд аюулт үзэгдэл, ослын 94 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, таван иргэний амь насыг авран хамгаалсан.

Нийт дуудлагын 80 нь гал түймэр,  12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close