НийгэмУрлаг спорт

Сөүлийн гудамжийг цэнхэр, улаан, шар, ногоон шүхрээр чимэглэнэ

Улаанбаатар хотод энэ сарын 15-22-нд Солонгосын соёлын долоо хоног-2018 арга хэмжээ зохион байгуулах талаар Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Чой Чангаю мэдээлэл хийлээ.
Солонгосын соёлын долоо хоногийн арга хэмжээг энэ сарын 15-25-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд:

  • Сөүлийн гудамжны фестиваль
  • Солонгос киноны өдөрлөг
  • Элчин сайдын нэрэмжит Таэквондогийн тэмцээн
  • Го даамны олон улсын тэмцээн зохион байгуулна.

Өмнө нь Солонгосын 7 хоногийн Монголд суугаа Солонгос иргэдэд зориулж байсан бол энэ жил задгай талбайд, залуу үеийнхэнд өргөн хамруулах боломжийг хангах, хоёр орны иргэдийн найрамдалт харилцааг бэхжүүлэхийг зорьж томоохон хөтөлбөр боловсруулсан.


Энэ үйл ажиллагааг Монгол, Солонгос залуу үеийнхэн нэгдэн зохион байгуулж буй юм. Монгол Улсад солонгос хэл судалж, сурч байгаа их, дээд сургуулийн оюутан залуус, Монголд сурч байгаа 20 гаруй солонгос оюутнууд нэгдэн зохион байгуулна.

Хоёр дахь арга хэмжээ нь Harmony &Fushion. Хармони гэдэг нь Солонгосын үндэсний хувцас ханбугийг өмсөхөд гардаг өнгөний ялгарал, зохицолдолгоог харуулна. Ханбуг дээрх өнгөний зохицолдолгоог хийхдээ үлдсэн торго дурдангийхаа өнгөний зохилдолгоог нийцүүлэн өөрийнхөө ханбугийг чимдэг байсан эртний уламжлалт соёл Монголоос гаралтай гэж үздэг. Цэнхэр, улаан, шар, ногоон өнгөний хослолыг арга хэмжээг зохион байгуулж буй бүх газраас харах болно. Мөн Сөүлийн гудамжийг дээрх хослол бүхий борооны шүхрээр чимэглэх болно.

Мөн Солонгос, Монгол үндэсний хувцасны парад зохион байгуулна. Үндэсний чиг хандлагыг орчин үеийн урсгалтай хослуулсан  JAEBI, Монголын Жонон хамтлагуудын тоглолт, Сөүлийн гудамжинд болох “Seoul street party”-д A-Sound, дуучин С.Гантогоо, Ука, “John Ko” зэрэг хамтлаг дуучдын тоглолт болно. Солонгос үндэсний хоолны 5 асар, Солонгосын үндэсний тоглоом наадгайг танилцуулах 10 асар байгуулах гэнэ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close