Урлаг спортЭнэ сард

Д.Пэрэнлэйлхагва  “Хайрын намар” бие даасан урлагийн тоглолтоо толилуулна

Урлагийн гараагаа Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгаас эхэлсэн дуучин Доржсүрэнгийн Пэрэнлэйлхагва нь бие даасан анхны тоглолтоо хийх гээд тунчиг завгүй яваа аж.

Энэ сарын 21-нд UB palase”-йн концертын их танхимд “Хайрын намар”-аараа олон уран бүтээлүүдээ эгшиглүүлэх бөгөөд дуучин Д.Пэрэнлэйлхагва нь ээж, аав, уул, усны тухай дуу дуулахаас илүүтэй хайрын дуугаараа илүү танигдсан нэгэн гэж хэлж болно. Түүнийг сонсогч фэнүүд нь “Ухаангүй дурлалд нүгэл байхгүй”, “Хоёрдож ирсэн хайр”, “Охин үр”, “Бидний дурлал”, “Хулан хонгор” зэрэг олон дуугаар нь сайн мэддэг билээ.

Тэрбээр Завхан аймгийн Алдархаан сумын уугуул бөгөөд саяхан “Дөрвөн улирлын өнгө” хэмээх нутгийнхаа нэгэн сайхан дууг шинэчлэн дуулсан нь сонсогч олны талархлыг хүлээгээд байгаа юм. Нутгийн гавьяат С.Батсүхтэй уран бүтээл болон нутаг усаараа ойрхон холбоотой байдаг бөгөөд гавьяат уран бүтээлийнх нь шүүмжлэгч, үнэтэй зөвлөгч болдог гэнэ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close