УнгарВидеоОнцлохШинэ мэдээ

“Унгар, Монголын шинжлэх ухааны академи хоорондын хамтын хамтын ажиллагаа” эрдэм шинжилгээний хурал боллоо

Унгар, Монгол хоёр орны Шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа, харилцааны хүрээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, судалгаануудын үр дүнг хэлэлцэн танилцуулах зорилготой “Унгар, Монголын шинжлэх ухааны академи хоорондын хамтын хамтын ажиллагаа” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2024.11.21/ боллоо.

Уулзалт хэлэлцүүлгийг Унгар улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, доктор Обрушанский Борбала Анна, ШУА-ийн дээд ерөхийлөгч Ц.Цэрэндорж нар нээж, хоёр улсын олон зуун жилийн турш хамтран ажилласан түүхэн он цагийн товчоог дурьдаж, хуралд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэв. Энэ үеэр доктор Обрушанский Борбала “Монголын нууц товчоо” бол эрх зүйн түүхийн эх сурвалж юм, ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ж.Мөнхдэлгэр “Ямаан усны Хүннүгийн язгууртны булшны судалгаа, дурсгалын малтлага судалгаа, Кароли Гаспарын Шинэчлэлийн их сургууийн археологич, түүхч, доктор Хидан Саба  Ласло “Нүүдэлчдийн ойрын зайн тулаан”, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Ёс зүй, сэтгэл судлалын салбарын эрхлэгч профессор, доктор О.Эрдэнэчимэг “Монгол-Унгарын ШУА-иуд хооронд хэрэгжүүлж буй мобилити судалгааны төсөл”, Кодоланий Яаношын их сургуулийн декан, дэд профессор Кисс Роберт Рихард “Төрийн хууль тогтоомж, төрийн байгууллагуудын талаарх Унгарчуудын сэтгэгдэл” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцлээ.  

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close