
Баянзүрхийн товчоо орчмын авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэж буйтай холбоотойгоор энэ сарын 11-ний өдрийн 23:00 цагаас энэ сарын 21-ний 23:00 цаг хүртэл хугацаанд Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо, Богд уулын арын замын уулзварын хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар боллоо.
Зам барилгын ажил эхэлж байгаатай холбогдуулан энэ сарын 3-ны өдөр Баянзүрхийн товчоог буулгасан бөгөөд 15 хоногийн дотор авто замын ажил хийгдэж, байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Эхний ээлжид Баянзүрхийн товчооноос Богд уулын арын уулзвар хүртэлх 800 м авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж энэ сарын 15-нд нээх юм.
Иймд иргэд Төмөр замын аюулгүйн зурвас ашиглаж Скай ресортын авто замтай холбогдох хэсгийн авто замаар зорчих боломжтой.
Эх сурвалж: Нийслэлийн авто замын хөгжлийн газар



