Урлаг спортЭнэ сард

“Ангарагаас ирсэн эмэгтэй” модерн драм тайзнаа

“Ангарагаас ирсэн эмэгтэй” модерн драм есдүгээр сарын 10-аас 23-ыг хүртэл өдөр бүр On’n Off Production House-ын их танхимд тоглох гэж байна.  “Ю фильм” уран бүтээлийн нэгдлийн хамт олон, жүжигчин МУСТА Г.Ундармаа нар өнгөрсөн тавдугаар сард “Ангарагаас ирсэн эмэгтэй” модерн драмаа үзэгч олонд толилуулсан билээ. Эмэгтэйчүүдэд тохиолддог хайр сэтгэл, гомдол, нулимс зэрэг бүхий л асуудлыг тайзан дээр хоёрхон жүжигчин амилуулсан гэдгээрээ маш онцлогтой аж.

Тус жүжгийн зохиолыг Р.Эмүжин бичиж, Ц.Баясгалан найруулсан бол хөгжмийг Б.Ангирмаа зохиожээ. Хувцас дизайныг Ariunaa Suri урлан бүтээсэн юм. Харин гол дүрд жүжигчин Г.Ундармаа, С.Идэрмаа нар тоглосон бөгөөд эмэгтэй уран бүтээлчдээс бүрдсэн баг юм. Мөн тайз үзэгчдэд тун ойрхон учраас жүжигчдийн гаргаж буй жүжиглэлт, сэтгэл хөдлөл зэргийг мэдрэх давуу талтай.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close