ГБХНХЯFocus

Цэргийн тэтгэвэрт гарах насыг хойшлуулахгүй, тэтгэмжийг бууруулахгүй, хуулинд өөрчлөлт оруулахгүй

Сүүлийн үед цэргийн тэтгэвэрт гаргах насыг нэмэгдүүлнэ, нэг удаа олгодог 36 сарын урамшууллыг нь хасна гэсэн худал мэдээлэл, шүүмжлэл, дайралтууд олноор ирж байна. Цэргийн албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн харилцааг нийгмийн даатгалын сангаас тусдаа хуулиар зохицуулдаг. /Эх сурвалж: https://www.facebook.com/LEnkhamgalan /

Монгол Улсын 2025 оны улсын төсвийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулинд ч өөрчлөлт ороогүй. Зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдал гэсэн 10 байгууллагын албан хаагчид бол улс орныхоо аюулгүй байдал, халдашгүй байдал, болзошгүй эрсдэл, осол, гамшгаас ард иргэд, эх орноо авран хамгаалдаг ХҮНДТЭЙ ҮҮРЭГТЭЙ ХҮМҮҮС.

Та бүхний тэтгэвэрт гарах хугацааг уртасгах, тэтгэмжийг бууруулах тухай нэг ч хууль, эрхзүйн өөрчлөлтийг оруулахгүй болохыг ХАРИУЦЛАГАТАЙГААР мэдэгдэж байна. Харин өөрийнхөө хүсэлтээр албандаа ажиллах сонирхолтой бол тэр боломжоор нь хангадаг байна. Мөн адил тэтгэвэрт гараад өөр ажил эрхлэх сонирхолтой бол тэр боломж бололцоогоор нь хангаж өгдөг НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН цогц арга хэмжээ хэрэгтэй гэж харж байна.

Гэрэл зургийн эх сурвалж: Монгол Улсын Батлан хамгаалах яам ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠶᠠᠮᠤ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close