Нийслэл
Туул гол орчимд их цэвэрлэгээ хийж байна

Өнөөдөр Баянзүрх дүүргийн бүх харьяа хэлтэс албад болон дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрууд хамтран Туул гол орчмын цэвэрлэгээг зохион байгуулж байна. Туул орчмын их цэвэрлэгээнд иргэдийг нэгдэн оролцохыг дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс уриалж байгаа талаар холбогдох албаны хүмүүс мэдээллээ.
‘’Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил’’-ийн хүрээнд мөн иргэдийн амьдрах орчинг эрүүл ,цэвэр байлгах үүднээс тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас хөл газрын ургамал шарилж, хогний их цэвэрлэгээг шат дараатай зохион байгуулж байгаа аж.



