Гэр бүл дэх хүүхдийн хүмүүжил, хөгжил

“Гэр бүлийн орчин хүүхдийн хүмүүжилд голлох үүрэгтэй байдаг. Ялангуяа залуу гэр бүлүүд, бага насны болон өсвөр насны хүүхэдтэй гэр бүлүүд хүүхдийнхээ хүмүүжилд яаж эергээр нөлөөлж болох вэ гэдэг нь маш чухал байдаг. Эерэг аргаар хүмүүжүүлнэ гэдэг нь аав ээжүүд маань хүүхдээ ойлгох, хүүхэдтэйгээ зөв харилцах тухай асуудал юм. Мөн эцэг эхчүүд маань хүүхэддээ ямар үлгэр дуурайлал үзүүлэх вэ гэдэг тухай асуудал юм.
Хүүхдийнхээ нас сэтгэхүйн онцлогт нь тохируулж ойлгодог байх, ярилцдаг байх хэрэгтэй. Ер нь хүүхдээ эерэг зөв хүн болгоё л гэж бодож байгаа бол эцэг эхчүүд маань өөрсдөө эерэг зөв байх нь хамгийн чухал. Яагаад гэвэл эцэг эхчүүдийн толь бол хүүхэд гэдэг. Хүүхэд гэр орондоо юуг харж байна, юуг мэдэрч байна тэрийгээ үйлдлээрээ, үгээрээ, өөрсдийнхөө хандлагаар харуулж байдаг. Хүүхэд том хүн байж үзээгүй. Харин эцэг эхчүүд бид хүүхэд байж үзсэн хүмүүс. Тэгэхээр илүү одоо хүүхдээ ойлгодог байх хүүхдийнхээ байр суурь дээр очиж хүүхдээ ойлгох нь их чухал байдаг. Тэгээд эцэг эхчүүдийн бас нэг голчлон. Энэ гаргадаг алдаа бага насны хүүхдээ, өсвөр насны хүүхдээ яг өөр шигээ байлгах гээд өөрийнхөө насан дээр асуудлыг татаж авчраад, хүслээрээ байлгах гээд байдаг.
Ийм буруу харилцаа, хандлага үүсгэдгээс болоод бас эцэг эхчүүд, хүүхдүүдийн хооронд зөрчил үүсэх тохиолдол байдаг. Тэгэхээр хүүхдийнхээ нас сэтгэхүйн онцлогт нь тохируулан харилцаж, ойлголцоорой. Ер нь хүүхдийг зөв хүмүүжилтэй, зөв хүн болгоно гэдэг бол эцэг эхчүүдийн хамгийн чухал үүрэг хариуцлага. Эцэг эхчүүд маань хүүхдээ яаж ойлгох вэ, яаж зөв залах вэ, яаж зөв зүйлд анхаарлыг нь хандуулах вэ гэдэг маань их чухал. Эцэг эхчүүд маань өөрсдөө эхлээд хүүхдийг ойлгодог, хүүхдийг хүмүүжүүлдэг эерэг зүйлсд анхаарч, үлгэр дуурайлал үзүүлж чаддаг ийм чадвар байх ёстой” хэмээн ХГБХХЕГ-ийн Сургалт, судалгаа мэдээллийн төвийн захирал Г.Ариунчимэг онцолж байна.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газраас гаргасан гэр бүлийн боловсрол олгох цуврал хичээл “Гэр бүл дэх хүүхдийн хүмүүжил, хөгжил” сэдвээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорхи бичлэгийг үзнэ үү.
Эх сурвалж: Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар