БоловсролFocus

Г.Бүрэнжаргал: Зудын улмаас сурагчдын хичээлдээ ирээгүй хугацаа 6-14 хоног байсан

Тогтвортой хөгжлийн сэтгүүлчдийн клуб, “Амгалан дэлхий” ТББ ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисстой хамтран “Өвөл, хаварт бэлэн үү” өвөлжилтийн бэлтгэлээр нэгдсэн мэдээлэл өгөх уулзалтыг өнөөдөр /2024.10.17/зохион байгууллаа.

Энэ үеэр Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтан, доктор Г.Бүрэнжаргал хэлэхдээ “Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс зуд болоход хөдөөгийн сургуулиуд хийгээд сурагчдад ямар бэрхшээл тулгардаг талаар анх удаа судалгаа хийжээ. Судалгаанаас харахад зудын нөхцөл байдлаас хамааран орон нутгийн сургуулиудын сургалт, хөгжлийн үйл ажиллагаанд мэдэгдэхүйц сөрөг үр дагавар бий болсныг сургуулийн сургалтын менежер, багш нар онцолсон.

Ялангуяа зудын нөхцөлөөс улбаалан зам даваа хаагдсан, гэр бүлдээ туслах гэсэн шалтгаанаар сурагчид хичээлдээ ирэхгүй байх тохиолдол багагүй байжээ. Сурагчдын хичээлдээ ирээгүй хугацаа дунджаар 6-14 хоног байсан. Харин Сүхбаатар аймгийн хувьд 14 хоногоос дээш хугацаанд хичээлдээ ирээгүй сурагчид илүү олон байлаа. Зуд хүндэрсэнтэй холбоотойгоор зам даваа хаагдаж, хичээлдээ ирэх унаагүйн улмаас сурагчид хичээлээ тасалсан тохиолдол Баянхонгор, Дундговь аймагт өндөр байсан.

Зудын үеэр сурагчдын хувьд, хичээлээ ойлгохгүй, хичээлээ нөхөж чадахгүй гүйцэхгүй болох, сэтгэл санаа тогтворгүй болох, багшаасаа айж эмээх, багш нарын дэмжлэг туслалцаа сул байх, их ядрах зэрэг бэрхшээл үүссэн талаар судалгаанд оролцсон дунд, ахлах ангийн сурагчид дурдсан” гэдгийг онцолж байв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close