Алба хаагчдын эв нэгдэл, эрүүл мэнд, ур чадвар, бие бялдрын хөгжлийг дэмжих зорилгоор жил бүр зохион байгуулдаг Онцгой байдлын байгууллагын спортын олон төрөлт тэмцээн Өмнөд бүсийн төв – Өмнөговь аймагт зохион байгуулагдаж байна.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай оролцож, баг тамирчдад амжилт хүслээ.
Энэ сарын 15-16-ны өдрүүдэд болж буй тус тэмцээнд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 400 гаруй алба хаагч оролцож байна.
Алба хаагчид сагсан бөмбөг, усан сэлэлт, туухай өргөлт, олс таталт, буухиа гүйлт, буудлага гэсэн зургаан төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа бөгөөд аваргууд өнөөдөр тодрох юм.