Нийгэм

Нийслэлийн цэрэг татлага энэ сарын 18-20 нд болно

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны II ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулна.

Нийслэлийн есөн  дүүргийн цэрэг татлагын байрууд:

  • Баянгол дүүрэг 96 дугаар сургууль;
  • Баянзүрх дүүрэг 14 дүгээр сургууль;
  • Сүхбаатар дүүрэг 3 дугаар сургууль;
  • Сонгинохайрхан дүүрэг 83 дугаар сургууль;
  • Чингэлтэй дүүрэг 5 дугаар сургууль;
  • Хан-Уул дүүрэг 34 дүгээр сургууль;
  • Налайх дүүрэг Политехник коллеж;
  • Багануур дүүрэг Гүн галуутай цогцолбор сургууль;
  • Багахангай дүүрэг Хангай цогцолбор сургууль дээр тус тус цэрэг татлагыг зохион байгуулна.

Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, 2% цээж зурагтай дүүргийнхээ цэрэг татлагын байранд ирэхийг анхаарна уу. Иргэн таныг иргэний цэргийн үүргээ биелүүлж ээлжит цэрэг татлагад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

НЗДТГ-ын Цэргийн штаб

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close