Боловсрол

Сурагчдын англи хэлний ярианы чадварыг сайжруулахад БНЭУ-тай хамтрах боломжтойг онцоллоо

Боловсролын сайд П.Наранбаяр Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболдыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол, Энэтхэгийн боловсролын салбар дахь хамтын ажиллагаа, англи хэлний багш бэлтгэх, БНЭУ-ын англи хэлний багш нарыг Монголын хөдөө, орон нутагт илгээх талаар ярилцлаа.

Монгол Улсаас БНЭУ-д суралцаж буй оюутнуудын тоо Ковид-19 цар тахлын үеэр огцом буурсан ч эргэн сэргэж, одоогоор 450 орчим оюутан сурч байгааг Элчин сайд Д.Ганболд дурдаж, хоёр улс нь оюун санааны хөршүүд болохын хувьд боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийлэв.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу төрийн өмчийн их, дээд сургуулийн хичээлүүдийн 20 хүртэлх хувийг англи хэлээр заадаг болох, хөдөө орон нутагт ажиллаж буй англи хэлний багш нарыг чадавхжуулах, сурагчдын англи хэлний ярианы чадварыг сайжруулахад БНЭУ-тай хамтран ажиллах боломжтойг Боловролын сайд П.Наранбаяр онцоллоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close