Сонгууль

Саналаа өгсөн иргэд сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна

Сонгинохайрхан дүүргийн 5-р хороонд санал хураалт хэвийн үргэлжилж байна. Санал хураалтад оролцсон иргэд сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Сонгинохайрхан дүүргийн 5-р хорооны хоёрдугаар хэсэг нийт 1721 сонгогч бий. 07 цагт санал хураалт эхэлж, одоогоор улсын бүртгэлийн төхөөрөмж хэвийн ажиллаж байна.

Тусгай хэрэгцээт иргэдэд зориулан бүхээг тоноглосон. Тиймээс иргэд санал хураалтад оролцоход ямар нэг хүндрэл байхгүй гэлээ. Тус хэсгийн хороонд 14 цагийн байдлаар санал хураалт 30 орчим хувьтай явж байна. Урт дараалал үүсээгүй, жигд байдлаар иргэд санал хураалтад оролцож байна.

Орон нутгийн сонгуулийн санал хураалт 20 цагт өндөрлөнө. Иргэдийн ирцээс үл хамааран сонгуулийн үр дүнг зарлана. Үүгээрээ энэ удаагийн сонгууль онцлог болж байна. Иргэн та өөрийгөө дүүрэг, хороонд төлөөлөх төлөөллөө сонгох сонгуульд идвэхтэй оролцож, иргэний үүргээ биелүүлээрэй.

Таг
Back to top button
Close