Байгаль орчинНогоон АзиВидеоОнцлохФото сурвалжлагаШинэ мэдээ

Булган аймгийн Гурванбулаг суманд “Ногоон Ази Сүлжээ” ТББ-ын 11 дэх ойжуулалтын талбайн нээлт боллоо

“Ногоон Ази Сүлжээ” ТББ, Булган аймгийн Гурванбулаг сум хамтран БНСУ-ын КВ иргэдийн банкны санхүүжилтээр тус сумын цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилгоор орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурлан  100 га талбайг хашаажуулан, мод тарьж, ногоон байгууламж бий болгох ойжуулалтын төслийн нээлтийн арга хэмжээг /2024.09.27/ зохион байгууллаа.

Энэ үеэр тус сумын Нутгийн удирдлагын ордонд Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Гурванбулаг сумын Засаг дарга Б.Дэлгэр, ИТХ-ын дарга А.Эрдэнэбулган, Ногоон Ази Сүлжээ ТББ-ын Төлөөлөгчийн газрын дарга Шин Ги Ху, ахлах менежер З.Төмөрсүх нар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах, дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэхэд орон нутгийн иргэдийн оролцоонд түшиглэн хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн жишиг загвар болгох, чацаргана тариалалтын сүлжээ, хоршоо, нөхөрлөл байгуулах, жимс жимсгэнэ боловсруулах чиглэлээр иргэдийг чадавхижуулах сургалт үйлдвэрлэлийг явуулах, Булган аймагт эко аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж зэрэг олон асуудлаар харилцан санал солилцсон юм.

Гурванбулаг сумын Жаргалантын аманд бий болгож буй 100 га талбайг ойжуулах ажлыг БНСУ-ын КВ иргэдийн банкны санхүүжилтээр хийж байгаа аж. Тус банк нь Монгол оронд шар шороон шуурга, нарийн ширхэгт тоосонцорын эх үүсвэрийг бууруулах замаар дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах, Солонгос, Монгол хоёр орны иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор энэхүү “Цэлмэг тэнгэрийн төгөл”-ийг байгуулж байгаа билээ.  

Дашрамд дуулгахад, БНСУ-ын КВ иргэдийн банкны санхүүжилтээр 6 жилийн өмнө Төв аймгийн Баянцогт суманд байгуулсан ойжуулалтын талбайн төслийн үйл ажиллагаа 2023 онд дуусч, ойжуулалтын талбайн ажилчид “Ногоон Ази сүлжээ” ТББ-ын дэмжлэгтэйгээр “Цэлмэг тэнгэрийн ногоон төгөл хоршоо”-г байгуулан бие даан үйл ажиллагаа явуулж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close