Нийгэм

Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах төлөвлөгөөг танилцуулав

Жендэрийн үндэсний хороо, Дэлхийн банк хамтран “Монгол улсын жендэрийн нөхцөл байдлын үнэлгээ”, “эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)” танилцуулах арга хэмжээг/2024.09.24/ зохион байгууллаа. Тус арга хэмжээнд УИХ, Засгийн газар, аймаг, нийслэл, дүүрэг, төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.

Арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа, Дэлхийн банкны Монгол Улс, БНХАУ, БНСУ-ыг хариуцсан захирал Мара К. Варвик нар үг хэллээ. Дэлхийн банкны Нийгмийн хөгжлийн ахлах мэргэжилтэн бөгөөд төслийн багийн ахлагч София Жеорижева Монгол Улсын жендэрийн үнэлгээ дүн шинжилгээний тайланг танилцуулж, Дэлхийн банкны Эдийн засагч Хиллари Жонсон “Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг хэрхэн шийдвэрлэх вэ?” олон улсын нотолгоонд суурилсан судалгааг тус тус танилцууллаа.

Жендэрийн үндэсний хороо Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 71 дүгээр захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” видео танилцуулга, чиглүүлэгч Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал А.Амарбал “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх гарц, шийдэл панел хэлэлцүүлгийг хариуцан зохион байгууллаа. ☑️☑️☑️

Панелист хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр, Боловсролын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Б.Алтансүх, “Монгол Өрх” сэтгэл зүйн нийгэмлэгийн тэргүүн, Зөвлөх сэтгэлзүйч Б.Баасанбат, НҮБХАС-ын Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Цэдмаа, “Оюу толгой” ХХК”-ны Эрүүл мэнд хариуцсан ахлах мэргэжилтэн М.Мөнх-Эрдэнэ нар оролцож “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх гарц, шийдлийн талаар хэлэлцлээ

World Bank Mongolia – Дэлхийн Банк

https://www.ncge.gov.mn/3009

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close