

Фэйсбүүк, ухаалаг гар утаснаас үүдэлтэй гэмт хэрэг, интернэт тоглоомоос шалтгаалан сэтгэц, зан төлөвийн өөрчлөлтөд орсон, сурах чадвараа алдсан хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд өсч байгааг судалгаанаас харж болох юм.
Эдгээр тулгамдсан асуудлын шалтгаан нь цахим хэрэгслийн талаарх иргэд, өсвөр үеийнхний мэдлэг, чадварын хангалтгүй байдал, интернэтийн хязгаарлалтгүй орчин дахь замбараагүй хэрэглээ, эрх зүйн хяналт, зохицуулалтын дутмаг байдлаас болж байгаа юм.
Тиймээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахасуудлыг хэлэлцэж, ирэх аравдугаар сарын 1-нээс хязгаарлахаар боллоо. Ингэхдээ зөвхөн хичээлийн цагаар ухаалаг утас ашиглахгүй бөгөөд ичээл, цэцэрлэг тарах үед ухаалаг утас, түүнтэй адилтгах төхөөрөмж нээлттэй байх гэнэ.
Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гар утас хэрэглэж болно. Тэдэнд сургалттай холбоотой тусгай шаардлага гардаг байна. Харин багш нарын утас нээлттэй тул яаралтай үед эцэг эхчүүд багш нартай нь сургалтын үеэр холбогдож болно.
Ингэж хязгаарлалт хийснээр хүүхдүүд хичээлийн цагийг үр дүнтэй өнгөрөөх, ухаалаг утас интернэтийн соёлтой зөв боловсон хэрэглээнд суралцана. Суралцагчдын сурлагын амжилтад нөлөөлж байна.
Мөн цахим орчны сөрөг нөлөөллөөс хамгаална. Садар самуун,хүчирхийлэл, гэмт хэрэг, архи, тамхи сурталчилдаг.
Хамгийн гол нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаална. Хүүхдийн бие эрхтний дархлаа суларч, хэт таргалах, хараа сонсгол муудах, нурууны гэмтэлтэй болдог. Хүүхдийн толгойн хэмжээ жижиг, гавлын яс нимгэн учраас гар утаснаас ялгарах долгионыг насанд хүрсэн хүнээс 10 дахин илүү шингээж авдаг байна.



