Гадаад харилцааFocus

2021 оноос хойш11 улсын төрийн тэргүүн Монгол Улсад айлчилжээ  

Манай улсын гадаад харилцаа өнгөрсөн гурван жилд эрс идэвхжихийн хэрээр олон улсын тавцан дахь нэр хүнд, байр суурь ч өссөөр байна.  Энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, тэнцвэртэй, бие даасан гадаад бодлого явуулдаг гэдгээрээ дэлхий нийтэд хэдийн танил боллоо.

Томоохон улс орнуудын төрийн тэргүүн, хааны шил дарсан олон ч айлчлал болж, одоо ч үргэлжилсээр байна. Энэ бол гадаадын улс орнууд биднийг “тоож”, бас үнэлж, хүндэтгэж байгаагийн илрэл. Монгол Улсын Ерөнхийлөгч ч гадаадын хэд хэдэн оронд төрийн айлчлал хийлээ. 

Сүүлийн 30 гаруй жил жилдээ дунджаар 2-3 томоохон айлчлал хүлээн авдаг байсан нь одоо нэгэнт түүх болон үлдэж.   Өмнө нь гадаадад айлчиллаа гэхэд хэдий хэмжээний зээл, тусламж олж ирэв гэдгээр нь хэмжиж, дүгнэдэг байлаа.

Одоо бол өөр. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалыг хоёр талын урсгалтай болгож, зээл, тусламж ярихгүй, харин харилцан ашигтай хамтран ажиллая, Монгол бол итгэж болох түнш гэдгийг тод томруун илэрхийлж байна. 

Энэ айлчлалууд манай улс олон тулгуурт, тэнцвэртэй байдлыг эрхэмлэсэн гадаад бодлогодоо тууштай байгаагийн нэг илрэл. Цаашид айлчлалын тоо, давтамж, цар хүрээ улам л нэмэгдэх бололтой.

Энэ ондоо багтан БНХАУ-ын дэд дарга, Шведийн хаан, Вьетнам, Казахстаны Ерөнхийлөгч манай улсад айлчлах тов гарчээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close