Боловсрол
Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл маргааш эхэлнэ
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар дамжуулан хоёр үе шаттай зохион байгуулж байна.
Нэгдүгээр шатны цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг 2024.08.01-18-ны өдөр хүртэл E-Mongolia системээр хүлээн авч нийт 105,044 хүүхэд хүсэлтээ ирүүлжээ.
II шатны бүртгэлийг маргааш буюу 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 15-ныг хүртэл E-Mongolia системээр хүлээн авах юм байна.