Эрүүл мэндFocus

ГССҮТ: Ховд, Баян-Өлгий аймагт осолдсон иргэдэд яаралтай тусламж үзүүлэв

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал, мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч М.Пүрэвбаатар нарын алсын дуудлагын баг өнгөрөгч наймдугаар сарын сүүлээр Ховд, Баян-Өлгий аймагт ажиллаж, авто осолд орсон иргэдэд яаралтай тусламж үзүүлэн амь насыг нь аварсан байна.

Тухайлбал, Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн гэмтлийн эмч Б.Батбулган, мэдээгүйжүүлгийн эмч Б.Батбаатар, мэдээгүйжүүлгийн сувилагч Н.Ганчулуун, мэс заслын сувилагч Ц.Отгонжаргал, туслах сувилагч Д.Ууганцэцэг нартай хамтран авто ослын улмаас цээжний хөндийн хавсарсан хүнд гэмтэлтэй өвчтөнд яаралтай мэс засал эмчилгээ хийжээ.

Мөн Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн төвийн гэмтлийн эмч А.Еркебек, мэс заслын эмч Е.Мурат, мэдээгүйжүүлгийн эмч Б.Ержан, мэдээгүйжүүлгийн сувилагч Ж.Еркетай, мэс заслын сувилагч Лена, асрагч Манар нарын хамт уушгины няцрал, олон хавирганы тогтворгүй хугаралтай, амьсгалын дутагдалд орсон өвчтөнд мэс засал эмчилгээг амжилттай хийсэн аж.

Өдгөө өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч, эмчийн хяналтанд гарсан бөгөөд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг буцах замдаа осолд орсон зарим иргэдэд үзлэг хийж, орон нутгийн эмнэлгийн эмч нарт хүлээлгэн өгч, зөвлөгөө мэдээллээр хангасан байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close