ОХУFocusШинэ мэдээ

Халхын голын байлдааны тухай баримт, гэрэл зураг, эд өлгийн үзмэрийг дэлгэлээ

Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан “Чингис хаан” үндэсний музейд “Халхын гол-85 жил” үзэсгэлэнг өчигдөр нээлээ. Ирэх сарын 16 хүртэл үргэлжлэх хамтарсан үзэсгэлэнд Монгол Улс, ОХУ-ын төрийн архив болон музейн сан хөмрөгт хадгалж буй баримт, эд өлгийн биет үзмэрийг дэлгэжээ.

Тухайлбал, Халхын голын байлдааны үйл явдлын тухай гадаадын хэвлэл мэдээллийн тойм, Япон, Манжгогийн зүгээс “Эрэлхэг Чингис хааны хүү баатар монголчууд” гэсэн нэрээр Монгол ардын хувьсгалт цэрэгт хандаж гаргасан ухуулах хуудас зэрэг 85 баримт, 85 гэрэл зургийг толилуулсан аж.

Мөн Монгол цэргийн музейн сан хөмрөгөөс Халхын голын дайны үед хэрэглэж байсан Монгол, Зөвлөлтийн цэрэг дайчдын дүрэмт хувцас, буу зэвсэг, дайны талбайд ажиллаж байсан сувилагчийн багаж хэрэгсэл, Японы армийн зэвсэг, хэрэгсэл, хээрийн олдворын 170 баримт, гэрэл зураг, 100 гаруй эд өлгийн үзмэр үзүүлжээ. 

Залуу хойч үе, ард иргэдэд түүхэн үйл явдлыг танин мэдүүлж, эх оронч үзлийг төлөвшүүлэх, сурталчлах зорилгоор үзэсгэлэнг дайны оршил үе, өрнөл, үйл явц, төгсгөл, сургамж гэсэн дөрвөн хэсэгт хуваан толилууллаа. Цэргийн статистикийн судалгаагаар Халхын голын дайны явцад 101 томоохон тулаан болсныг тогтоосон байна. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close