Тамирчдын амжилтОХУFocus

Буриад Улстай өвлийн спорт, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал солилцов

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Цэвэгдорж Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Спорт, залуучуудын бодлого хариуцсан сайд И.В.Козырев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэвэгдорж Монгол Улсад 2024 оны 08 дугаар сарын 05-10-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдаж буй Олон улсын хүүхдийн спортын X наадамд өөрийн улсын 150 гаруй тамирчдын хамт хүрэлцэн ирж, оролцож буйд талархал илэрхийллээ.

Мөн Соёлын яам нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон шинэчлэн байгуулагдсантай холбогдуулан биеийн тамир, спортын чиглэлээрх уламжлалт харилцаа, хамтын ажиллагаагаа тогтвортой хэрэгжүүлэхийн зэрэгцээ тус яамны зүгээс спорт, залуучуудад чиглэсэн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд өвлийн спорт, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, спортын багийн хамтарсан бэлтгэлийг харилцан зохион байгуулах, багш дасгалжуулагчдыг солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцов.

Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын албаны төлөөлөгчид спорт, залуучуудын чиглэлээрх уламжлалт найрсаг харилцаагаа хадгалахын зэрэгцээ Хөвсгөл – Байгаль нуурын бүсэд хамтарсан аялал жуулчлал, спортын арга хэмжээг хэрэгжүүлэх саналтай байгаа илэрхийлж, талууд эдгээр чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаар тохиролцов.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close