Энэ сард Хувьцаат компаниуд хагас жилийн тайлангаа танилцуулна
Монголын Хөрөнгийн биржийн I болон II ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниуд энэ наймдугаар сарын турш 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд нээлттэй танилцуулна.
Энэ үйл ажиллагааг Монголын Хөрөнгийн бирж жил бүр зохион байгуулдаг бөгөөд иргэд, олон нийт ХК-иудын хагас жилийн тайлантай нээлттэй танилцаж, тухайн компанийн санхүүгийн голлох үзүүлэлт, онцлох үйл явдлын мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох үнэ цэнтэй мэдээллийг хүлээн авах боломжтой болох юм.
Тайлан танилцуулах үйл ажиллагаа 8 дугаар сарын 5-ны 14:00 цагт “Премиум Нэксус” ХК-иар эхлээд байна. Хуваарийн дагуу I болон II ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниуд МХБ-ийн албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулж мэдээлнэ. Шууд дамжуулалтыг үнэт цаасны компаниудын төлөөлөл, судлаач шинжээчид, хөрөнгө оруулагчид болон хөрөнгийн зах зээлийг сонирхогч, иргэд хүлээн авахаар бэлтгэжээ. Урьдчилсан хуваарь: