БХЯFocus

Батлан хамгаалахын сайд Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өнөөдөр /2024 оны 07 дугаар сарын 24/-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзаж, Монгол Хятад хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Батлан хамгаалахын сайд үүрэгт ажилдаа орсноос хойш гадаадын төлөөлөгчидтэй хийж буй анхны уулзалт юм.

Уулзалтын эхэнд,

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт хэлэхдээ, Монгол, Хятад хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь хоёр орны харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг гэдгийг онцлоод, сүүлийн жилүүдэд хоёр талын батлан хамгаалахын харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, цэргийн харилцан итгэлцэл улам бүр гүнзгийрч байгааг онцлон тэмдэглэлээ.

Элчин сайд Шэнь Миньжюань батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Энэ 2024 онд Монгол, Хятад хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсний 10 жилийн ой тус тус тохиож байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close