НийтлэлМУХБЭдийн засагОнцлох

Экспорт өмнөх оны мөн үеэс 4.4 хувиар өслөө

Экспорт өмнөх оны мөн үеэс 4.4 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 16-ны өдөр мэдээллээ. Тодруулбал, Монгол Улс 2024 оны эхний 6 сард нийт 148 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 7.9 тэрбум ам.доллар, импорт 5.4 тэрбум   ам.долларт хүрч, тэнцэл 2.5 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.4 тэрбум ам.доллар буюу 12.2 хувь, экспорт 332.7 сая ам.доллар буюу 4.4 хувь, импорт 1.1 тэрбум ам.доллар буюу 25.9 хувиар тус тус өсөж, тэнцэл 772.4 сая ам.доллароор буюу 23.5 хувь буурсан байна.

Экспорт 2024 оны эхний 6 сард өмнөх оны мөн үеэс 332.7 сая ам.доллароор өсөхөд нүүрс 331.6 сая ам.доллар, зэсийн баяжмал 124.6 сая ам.доллар,  төмрийн хүдэр, баяжмал  63.3 сая ам.доллароор тус тус өссөн нь  голлон нөлөөлжээ. Харин цайрын хүдэр, баяжмал 78.8 сая ам.доллар, лаазалсан махан бүтээгдэхүүн 50.1 сая ам.доллароор буурсан байна.

Импорт өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллароор өсөхөд суудлын автомашин 137.3 сая ам.доллар, дизелийн түлш 126.4 сая ам.доллар, ачааны автомашин 114.2 сая ам.доллар, бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 88 сая ам.доллар, цахилгаан шуудан утасны холбооны аппарат 60.8 сая ам.доллар, автобензин 58.3 сая   ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин сараар авч үзвэл экспорт 2024 оны 6 дугаар сард өмнөх сараас 109.0 сая ам.доллар буюу 7.7 хувь, импорт 14.6 сая ам.доллар буюу 1.5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: 1212.mn

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close