Тамирчдын амжилтОнцлох

Интернэтийг байлдан дагуулж буй Монгол тамирчдын олимпын хувцас

2024 оны Парисын олимпын наадмын нээлтийн ёслолд Монгол Улсыг төлөөлөн оролцох тамирчдын өмсөх хувцсыг “Michel&Amazonka” брэнд бүтээж, олон нийтэд танилцуулсан билээ. Тэгвэл уг хувцасны загвар, хийц, нарийн деталиуд цахимд орчинд гаднынхны анхаарлын төвд байна.

Тухайлбал, CNN агентлаг Монгол тамирчдын олимпын ёслолд өмсөх хувцсыг мэдээлэхдээ “Интернэтийг байлдан дагуулж буй” хэмээх гарчигтайгаар онцлон гаргажээ. Хувцсыг монголчуудын уламжлал болон соёлыг илтгэсэн бөгөөд эмэгтэй тамирчдын өмсгөл нь ёслолын ээмэг, хатгамал цүнхтэй, эрэгтэй туг баригчид сур харвааны малгай, бүс, монгол гутал өмсөнө.

Загвар нь үндэсний цэнхэр, улаан, цагаан өнгө, төрөл бүрийн уламжлалт хээ угалз, хээ, хээг шингээсэн бөгөөд тус улсын төрийн далбаанд байдаг “Соёмбо” бэлгэдэл юм. Парис, наадам, тухайлбал Эйфелийн цамхаг, Олимпийн дөлтэй холбоотой сэдвүүд байгааг мөн онцолжээ.

Цахим орчинд, тэр дундаа ТикТок платформд спорт, загвар сонирхогчдын анхаарлыг ихээхэн татаад байгаа уг хувцасны талаар загвар сонирхогч Райан Ип өөрийн бичлэгтээ монголын тамирчдын олимпын хувцсыг “Олимп эхлэхээс ч өмнө монголчууд ялчихлаа” хэмээх тайлбартайгаар оруулсан нь хоёр сая гаруй үзэлттэй болжээ. 300 мянга гаруй үзэлттэй Австралийн хэрэглэгч Бий Жэймисоны бичлэг дээрээ “Деталиуд нь үнэхээр үзэсгэлэнтэй … бүх зүйлийг үнэхээр сайн бодож боловсруулсан бололтой” хэмээн ярьсан аж. 

“Michel&Amazonka” брэнд нь 2020 оны Токиогийн зуны олимп, 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадмын ёслолд тамирчдын өмсөх хувцсыг мөн урлаж байсан юм. 

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Монгол Улсын баг тамирчид 1964 оноос хойш олимпын наадмуудад оролцсоор ирсэн бөгөөд анхны алтан медалийг 2008 оны Бээжингийн олимпоос жүдо болон боксын төрөлд хүртэж байв. Энэ сарын 26-наас эхлэх олимпын наадамд Монгол Улсаас есөн төрөлд 30 гаруй тамирчин оролцох юм. 

Эх сурвалж: CNN

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close