FocusУрлаг спорт

Ой тогтоолтын аваргууд дэлхийн гурван рекордыг шинэчиллээ

Монголын Оюун Ухааны Академийн баг тамирчид БНСУ-д 50 дахь удаагийн олон улсын тэмцээндээ оролцож байна.  Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд академийн Дархан-Уул болон Орхон аймгийн гэрээт салбаруудын тамирчид мөн багтаж байгаа юм.

Тус улсад болж буй 60 сая төгрөгийн шагналын сантай Ой тогтоолтын аварга шалгаруулах нээлттэй тэмцээний сүүлийн өдрийн төрлүүд үргэлжилж байна. Одоогоор манай тамирчид бүх насны ангилалд нийт 90 медалийн #51_медалийг болзол хангаснаас гадна #3_дэлхийн_рекордыгшинэчлэн тогтоож нийлбэр дүнгээр Монголын баг тэргүүлж байна.

ОУ-ын Их Мастер, Өсвөрийн Дэлхийн аварга Э.Лхагвадулам 5 минутын “Хоёртын тоолол” төрөлд 1251 цифр тогтоон өмнө нь өөрийн эзэмшиж байсан 1179 цифрын амжилтаа ахиулан дэлхийн рекорд шинэчиллээ.

Өнөөдөр тэмцээний 3 төрөл явагдаж аваргуудаа тодруулна. Одоогоор бид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Сингапур, Япон, Солонгос, Швед гэх мэт олон арван улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолт, шоо зэрэг олон улсын тэмцээнүүдээс нийт 789 медаль хүртэж нас насны ангилалд дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчлэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.

 

Баг тамирчдадаа амжилт хүсье!

2018.08.26

Khatanbaatar Khandsuren

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close