Эрүүл мэнд

“Урт наслах нууц”-ыг тайлсан Нишикава дэрийг дахин танилцуулна

Ая тухтай унтаж амрах нь эрүүл, урт наслахын нууц гэдгийг Япончууд хэдийнээ батлан харуулсан билээ. Үүний баталгаа болгон 450 жилийн түүхтэй Нишикава компанийн харъяа “Нойр судлалын хүрээлэн”-д хүний “Унтах урлаг”-ийг судалжээ. 1984 онд байгуулагдсан тус хүрээлэнгийн Сацүкигаока эмнэлгийн дарга асан Окуяма Такаясу болон Токио Нишикава аж үйлдвэрийн хамтарсан судалгааны үр дүнд хүний биед төгс зохицох дэрнүүдийг үйлдвэрлэн гаргаж байгаа билээ.

2003 оноос эхлэн зах зээлд худалдаалагдаж эхэлсэн тус компанийн Нишикава дэр нь гурван цэгийн тулгуур онолд үндэслэгдэн бүтээгдсэн юм. Нойр хулжин унтаж чаддаггүй, унтсан ч бүрэн амарч чаддагүй, хүзүү хөшдөг, толгой дүүрдэг зовиурууд дэрнээс шалтгаалдаг гэдгийг Сингапур, Малайз, Тайван, Индонез улсад хийсэн судалгаа баталсан  байдаг.

Хүний эрүүл чийрэг амьдралын нэг нууц нь хоногт 7-8 цаг гүн бат нойрсож, алжаал ядаргаа тайлагдаж, шинэ өдрийг эрч хүчтэй угтахад оршдог. Тиймээс зөвхөн таны биеийн онцлогт тохирсон дэр сонгон унтах нь ямар чухал болохыг танилцуулах өдөрлөг Мишээл экспо төвийн хойно байрлах Поларис их дэлгүүрт 2017 оны 12 сарын 17-нд зохиогдож байсан юм.

Тус дэлгүүрийн II давхарт байрлах Нишикава тасагт зохиогдсон энэхүү өдөрлөгт Японы алдарт Нишикава брэндийн дэрний зөвлөх Мияаке Тадахиро хүрэлцэн ирж мэдээлэл өгч байсан юм. Тэгвэл энэ удаад Нишикава компанийн дэрний зөвлөх хатагтай Шинано Яамада, хатагтай Ай Манабэ нар хүрэлцэн ирж, таны толгой хүзүүг хэмжиж, зөвхөн танд тохирох дэрний хэмжээг гаргаж өгөх юм байна.

Энэхүү Токио Нишикава компанийн үйлчлүүлэгчдэд зориулсан өдөрлөг ирэх амралтын өдрүүдэд буюу2018.08.25-26-нд 11:00-19:00 цагийн хооронд Поларис их дэлгүүрийн 2-р давхарт зохиогдох юм. Өдөрлөгийн үеэр дараалал хүлээлгүй цагаа хэмнэх болон нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл 94018110, 70188110 утсаар холбогдох боломжтой юм байна.

Сонирхуулахад, хүний дэрлэдэг дэр нь босоод зогчихсон мэт, хэвтсэн тохиолдолд толгойг гэдийлгэхгүй, урагш өндийлгөхгүй чигээрээ харж байгаа мэт хэвтүүлэх үндсэн үүрэгтэй ажээ. Туранхай жижгэвтэр биетэй хүн нимгэн дэр дэрлэдэг. Өндөр биерхүү хүмүүс дундын дэр дэрлэнэ. Жаахан бөгтөр, толгой нь урагш хүмүүс бол нилээн өндөр дэртэй байх юм. Дэндүү намдсан дэр дэрлэхэд хүний эрүү өргөгдчихдөг. Эсрэгээрээ өндөр дэр дэрлэвэл эрүү тонгойгоод маш тэнцвэргүй байрлалаар унтах хэрэгтэй болдог байна. Тохироогүй дэрэнд дээр буруу байрлалаар унтвал хүзүү хөших, хурхирах зэргээр тавгүй унтдаг байна. Тиймээс хүн бүр өөрийн биеийн онцлогт тохирсон дэр хэрэглэх хэрэгтэй юм. Хүмүүс ихэвчлэн дэрний доторх материалд ач холбогдол өгдөг. Гэтэл материалиас илүү өөрийн тань толгой, хүзүүнд тохирсон өндрийг тааруулах нь илүү чухал ажээ.

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

    1. дэлгүүрийнх нь хаягаар очоорой. Хан-Уул дүүрэг Мишээл экспо орох замд Роларис гээд байгаа

Leave a Reply

Back to top button
Close