МПМ

Х.Гэрэлт-Од: Бид цалингаа бүтэн авмаар байна

Монполимет ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, улмаар Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт оршдог Тосон үйлдвэрийн үйл ажиллагааг Нийслэлийн Прокурорын газрын шийдвэрээр лацдаж үйл ажиллагааг нь тэг зогсолт хийлгэсэнтэй холбоотойгоор тус үйлдвэрийн гагнуурчин Х.Гэрэлт-Од мэдээлэл хийлээ.  

Тэрбээр хэлэхдээ, “намайг Гэрэлт-Од гэдэг. Би Тосон үйлдвэрт ажилладаг. Бидний гэр бүлд энэ санхүүжилтийн байдал үнэхээр хүнд тусч байна. Манай Монполимет группийн Тосон уурхайн санхүү  тооцоог гаргахгүйгээр хаасан тул бид нар цалингаа авч чадахгүй болно.

Тиймээс би залуучуудаа төлөөлөөд ийм лоозон хийлгүүлээд бариад зогсож байна. Бид цалингаа авмаар байна. Бидний засварын ажлаа хийдэг бүх багажыг хүртэл лацдаад хаалга үүдийг нь хаагаад явчихсан. Ажил төрлөө хиймээр байна. Цалингаа бүтэн авмаар байна.

Бүх юмыг маань ингээд хаагаад байгаа хүмүүсийг үнэхээр ойлгохгүй байна. Хаах ёстой хүмүүсээ хааж байхгүй. Яагаад 23 жил ажиллаад, татвараа төлөөд ажлаа хийгээд байгаа залуучуудыг Солонгос руу явуулж, өөр ажил хийлгэх гээд байгаа юм бэ. Сэтгэл зүйн маш их дарамттай байгаа бид ингээд хоорондоо ярилцаад байж байна. Тэгэхээр төр улсаасаа залуучууд бид нарыгаа бодооч ээ,  ажлыг маань хийлгээч ээ гэж үнэхээр их хүсэж байна” гэлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close