Монполимет ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, улмаар Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт оршдог Тосон үйлдвэрийн үйл ажиллагааг Нийслэлийн Прокурорын газрын шийдвэрээр лацдаж үйл ажиллагааг нь тэг зогсолт хийлгэсэнтэй холбоотойгоор тус үйлдвэрийн Нөхөн сэргээлтийн мэргэжилтэн О.Эрдэнэжаргал мэдээлэл хийлээ.
Тэрбээр хэлэхдээ, “Манай компанийн үйл ажиллагаа эхэлсэн цагаас удирдлага болон үүсгэн байгуулагч маань хариуцлагатай уул уул уурхайн үндсэн шалгуур бол нөхөн сэргээлт юм гэсэн үндсэн зарчмыг баримталж ирсэн. Энэ зарчмынхаа хүрээнд Байгаль орчны хууль эрх зүйн орчин, дагалдах журам, стандарт бүрэн бүрэлдээгүй байх үеэс манайх нөхөн сэргээлтээ хийж ирсэн туршлагатай хамт олон.
Бид нийт 400 гаруй гаруй мянган мод бүхий 10 гаруй төглийг амжилттай тарьж ургуулсан байна. Мөн түүнчлэн 600 гаруй га талбайд биологийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэсэн 250 гаруй га талбайд бэлчээрийн олон наст ургамал тариалсан маань үр дүнтэй ургаж, ХАА-н менежментийг сайжруулаад явж байгаа. Энэ ажлынхаа хүрээнд бид нар улсаас “Үндэсний тэргүүний жишиг нөхөн сэргээгч байгууллага”-аар 23 удаа шалгарсан.
Гэтэл манай байгууллагын үйл ажиллагааг 6 сарын 5-нд зогсоохдоо давхар нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг маань ч гэсэн зогсоосон. Олон нас тариалаад явж байсан тракторыг маань лацдачихсан, ойжуулалт хийгээд явж байсан тоног төхөөрөмжийг нь битүүмжилсэн. Тэгэхээр бид нар яаж ажлаа хийх вэ.